Өөрийгөө Солонгосын намрын үзэсгэлэнт өдрүүдэд амарч, Солонгос хоолны амттай зоог барьж, Хондэгийн загварлаг гудамжаар алхаж байгаагаар төсөөлөөрэй. Шинэ солонгос найзуудтайгаа хамт энэ соёлыг өөрийн биеэр мэдэрч, мартагдашгүй дурсамжийг бүтээх боломжийг бүү алдаарай!
🔒Хаагдсан: Солонгос улсад 3 сарын сурагч солилцоо
Солонгос хэлний сургалтанд хамрагдан, солонгос гэр бүлтэй болж, тухайн орны ахлах сургуулийн сурагч шиг амьдарч орон орны дотно найзуудтай болоорой!
Бүртгүүлье!Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс
- Онгоцны буудлаас тосох, хүргэх зардал
- Хост гэр бүл
- Байр
- Хоол
- Хост сургууль, анги хамт олон
- Сурагч бүрт оногдох AFS-ийн туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- 24/7 Яаралтай тусламж
- Хэлний сургалт
- Сертификат
- Хөтөлбөрийн өмнөх Orientation
- Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
- Хөтөлбөрийн дараах Orientation
- AFS-ийн сургалтын материал
Хөтөлбөрөөс олж авах зүйлс
- Нислэгийн тийз
- Визний хураамж
Шаардлага
1-р ээлж
Нас, анги | 15-17 нас (Хөтөлбөр эхлэхэд 12-р ангиа төгссөн байж болохгүй, “Homeschooling” сурагчид оролцох боломжгүй) |
Төрсөн огноо | 2008.01.01 – 2010.01.01 |
Хэлний түвшин | Англи хэлний анхан шатны түвшин, хөтөлбөр эхлэх үед анхан шатны Солонгос хэлээр ярих чадвартай байх |
Сурлагын түвшин | Дунджаас дээш |
Зан байдал, хандлага | Солонгос хэл сурах, солонгос ахлах сургуульд суралцах чин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлтэй байх. Солонгост сургуульд нүүрээ будах, пирсинг болон шивээсээ ил гаргах, бусад ёс зүйгүй хандлага гаргах хатуу хориотой. |
Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх |
Бусад | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Солонгос сургуулиас хичээлийн дүн гаргахгүй) |
2-р ээлж
Нас, анги | 15-17 нас (Хөтөлбөр эхлэхэд 12-р ангиа төгссөн байж болохгүй, “Homeschooling” сурагчид оролцох боломжгүй) |
Төрсөн огноо | 2007.08.29 – 2010.08.28 |
Хэлний түвшин | Англи хэлний анхан шатны түвшин, хөтөлбөр эхлэх үед анхан шатны Солонгос хэлээр ярих чадвартай байх |
Сурлагын түвшин | Дунджаас дээш |
Зан байдал, хандлага | Солонгос хэл сурах, солонгос ахлах сургуульд суралцах чин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлтэй байх. Солонгост сургуульд нүүрээ будах, пирсинг болон шивээсээ ил гаргах, бусад ёс зүйгүй хандлага гаргах хатуу хориотой. |
Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх |
Бусад | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Солонгос сургуулиас хичээлийн дүн гаргахгүй) |
Хөтөлбөрийн хуваарь

Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Данид очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр

Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Солонгос дахь амьдрал ямар байх вэ?

Солонгос хүмүүс, гэр бүл
Өмнөд Солонгос нь 51.3 сая гаруй хүн амтай, баруун хойд Номхон далайд орших зүүн Азийн орон юм. Солонгос нь эх газрын чийглэг уур амьсгалтай ба Зүүн Азийн муссоны нөлөөнд автдаг. Зуны эхэн сараас 8-р сар хүртэл үргэлжлэх борооны улирлаар хур тунадас улам ширүүсдэг.
Солонгос хүмүүс нь эелдэг, найрсаг, хариуцлагатай хүмүүс байдаг бөгөөд оройн хоолонд орох, машин унах, хүүхдээ харах, дэлгүүр орох зэрэг тайван амьдралын хэв маягийг эрхэмлэдэг.
Солонгос гэр бүл нь хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд ихээхэн анхаарч зөв хүн болж төлөвшихөд нь тусалдаг. Гэр бүлтэйгээ халуун дотно уур амьсгал бүрдүүлж, хамт цагийг өнгөрөх нь солонгос айлын томоохон нэг соёл юм.

Солонгос сургууль
Өмнөд Солонгосын боловсролын систем нь хувийн болон улсын сургуулиудын хоёуланд маш сайн чанартай байдаг. Бага ангийн боловсрол зургаан жил, дунд ангийнх гурван жил, ахлах сургууль нь гурван жилээс бүрдэнэ. Өмнөд Солонгос нь Боловсролын яамнаас боловсруулсан үндэсний сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг бөгөөд хичээлийн жил нь хоёр улиралтай. Эхний улиралд нь 3-р сараас 7-р сар хүртэл бол хоёр дахь нь 9-р сараас 2-р сар хүртэл үргэлжилдэг. 11, 12-р ангийн ахлах ангийн сурагчид хичээлээ сонгон суралцах боломжтой ба эдгээр нь физик, хими, газарзүй, эдийн засаг, улс төр, гадаад хэл зэргийг агуулдаг.

Солонгос хэл
Солонгосын албан ёсны хэл нь солонгос хэл юм. Солонгос хэл нь газар зүйн байрлалаасаа хамаараад янз бүрийн аялга байдгийн Jeju/Чежү аялга хамгийн өвөрмөц билээ. Солонгост солонгос хэлнээс гадна англи, япон, хятад, орос зэрэг хэлийг мөн түгээмэл ашигладаг.

Өсвөр насныхан
Солонгос өсвөр насныхан ихэвчлэн найзуудтайгаа кафед сууж, дэлгүүр хэсэж, спортоор хичээллэж, кино үзэж, амттай хоол идэж чөлөөт цагаа өнгөрөөх дуртай. Тэд олон төрлийн спорт, урлагаар хичээллэж, өдөр тутам өөрсдийгөө хөгжүүлж байдаг.

Солонгос хоол
Солонгосын үндэсний хоол нь ихэвчлэн будаа, хүнсний ногоо, далайн болон махан бүтээгдэхүүнд суурилдаг. Уламжлалт солонгос хоолыг үр тарианы будаатай дагалддаг хачрынх нь (banchan) тоогоор нь нэрлэжээ. Кимчи нь бараг бүх хоолонд байх ба үүнээс гадна, гүнждийн тос, doenjang (исгэсэн буурцгийн зуурмаг), soy sauce/шар буурцгийн соус, давс, саримс, цагаан гаа, gochugaru (чинжүүний үртэс), gochujang (улаан чинжүүний зуурмаг), байцаа зэрэг орно.

Монгол хүүхдүүд Солонгосд
Монгол хүүхдүүд Солонгост хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, солонгос хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram