years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

Энэхүү хөтөлбөр нь Латви гэр бүлтэй болж, олон улсын үе тэнгийн найзуудтайгаа хамтдаа ахлах сургуульд суралцангаа латви хэл, соёлоос суралцах хамгийн гоё боломж юм.

Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс

  • Онгоцны буудлаас тосох, хүргэх
  • Хүлээн авах айл хайх
  • Байр
  • Хоол
  • Хүлээн авах сургууль хайх
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • 24/7 Яаралтай тусламж
  • Хөтөлбөрийн өмнөх Orientation
  • Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
  • Хөтөлбөрийн дараах Orientation
  • AFS-ийн сургалтын материал
  • Сургуульд ашиглагдах сургалтын материал

Сурагчаас гарах зардал

  • Нислэгийн тийз
  • Визний хураамж

Шаардлага

Нас, анги 15-18 нас (Энэ жил 12-р ангиа төгссөн сурагч байж болно)
Төрсөн огноо 2007.08.01 – 2010.02.01
Хэлний түвшин Англи хэлний дундаж түвшин
Сурлагын түвшин Хамааралгүй
Зан байдал, хандлага Латви хэл болон олон төрлийн сонирхолтой хичээл латви хэл дээр судлах, Латви улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Латви сургуулиас хичээлийн дүн гаргахгүй)

Хөтөлбөрийн хуваарь

ЛАТВИ УЛС |Латви улсын тухай | Латвийн мэдээлэл

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Латви дахь амьдрал ямар байх вэ?

Host Familiy 7

Латви хүмүүс, гэр бүл

Латви хүмүүс даруу, найрсаг, хүндэтгэлтэй зантай. Тэд гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэж, хамтдаа цагийг өнгөрөөхөд ихээхэн ач холбогдол өгдөг. Латви гэр бүлүүд ихэвчлэн уламжлалт амьдралын хэв маягийг дагаж, баяр ёслол болон хоолны соёлыг гэр бүлээрээ тэмдэглэх дуртай. Тэд байгальд ойр, энгийн амьдралыг чухалчилдаг.

pexels-rodnae-productions-8499486

Латви сургууль

Латвийн сургуулиуд нь 6-16 насны хүүхдүүдийг заавал хамруулдаг бөгөөд бага, дунд, ахлах гэсэн гурван шаттай. Сургалтад математик, шинжлэх ухаан, латви хэл, гадаад хэл зэрэг хичээлүүд ордог. Ахлах сургуульд сурагчид мэргэжлийн болон академик чиглэлээр суралцдаг. Сургуулиуд сурагчдын бие даах чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийг чухалчилдаг.

education-g17f131179_1920

Латви хэл

Латви хэл (Latviešu valoda) нь Балтийн хэлний бүлэгт багтдаг, Латвийн албан ёсны хэл юм. Латин үсэгтэй, 33 үсэгтэй бөгөөд нарийн хувиргалттай. Үгс нь хүйс, тоо, нөхцөлөөр хувирч, зөв дуудлага чухалд тооцогддог. Уянгалаг аялгуутай энэ хэл нь Латвийн соёл, уламжлалыг ойлгоход чухал үүрэгтэй.

Teenagers-and-free-time-narrow

Өсвөр насныхан

Данийн өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, анимэ үзэх, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.

fried-gf763ad0e4_1920

Латви хоол

Латви хоол нь энгийн, шим тэжээлтэй бөгөөд мах, загас, төмс, сүүн бүтээгдэхүүн зонхилдог. Грейва (төмс, махтай шөл), Рупьмаайзитс (хар талх), Скумбрия (утаагдсан загас), Пирожки (махтай боов) түгээмэл хоолнуудын нэг. Байгалийн цэвэр орцтой, уламжлалт амтаараа алдартай.

Screen Shot 2022-08-08 at 5.42.28 PM

Монгол хүүхдүүд Латвид

Латвид Монгол хүүхдүүд нь баялаг түүх болон төрөл бүрийн соёлуудтай танилцдаг. Хүүхдүүд хост гэр бүлтэйгээ дотно байж, орчин үеийн дэвшилтүүдээр аялдаг. Латвид боловсролын систем нь хувь хүний хөгжил дээр анхаардаг нь Монгол хүүхдүүдийг алсын хараатай дэлхийн иргэн болгон төлөвшүүлэхэд тусалдаг байна.

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.

Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл

Танд асуулт байна уу?