Энэхүү 1 сарын онцгой хөтөлбөр нь хятад хэл соёлыг гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй хэн бүхэнд зориулсан хөтөлбөр бөгөөд орон орны үе тэнгийн дотно найз нөхөдтэй болох боломжтой хамгийн гоё хөтөлбөр юм.
Малайзад 1 сарын сурагч солилцоо
Малайзад гэр бүлтэй болж, тус улсын ахлах сургуулийн сурагч шиг амьдарч орон орны дотно найзуудтай болоорой!
Бүртгүүлье!Шаардлага
Нас, анги | 15-17 нас (Энэ жил 12-р ангиа төгссөн сурагч байж болно) |
Төрсөн огноо | 2008.06.30 – 2010.06.30 |
Хэлний түвшин | Англи хэлний дундаж түвшин |
Сурлагын түвшин | Хамааралгүй |
Зан байдал, хандлага | Англи хэл болон олон төрлийн сонирхолтой хичээл англи хэл дээр судлах, Малайз улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх |
Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Малайз сургуулиас хичээлийн дүн гаргахгүй) |
Хөтөлбөрийн хуваарь
Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Малайзад очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр
Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Малайз дахь амьдрал ямар байх вэ?

Малайз хүмүүс, гэр бүл

Малайз сургууль

Малайз хэл

Өсвөр насныхан
Малайзын өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, анимэ үзэх, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.

Малайз хоол
Малайз нь бүс нутгийн болон улирлын чанартай хязгааргүй олон төрлийн баялаг хоолтой. Ихэнх Малайз гэр бүлүүд олон төрлийн шим тэжээлтэй биед сайн дэмжлэг үзүүлдэг хоол хүснийг өдөр тутамдаа хэрэглэдэг байна.

Монгол хүүхдүүд Малайзад
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram