years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

Уг хөтөлбөрт Словак улсын шилдэг “гимнастикийн сургуулиуд” багтсан бөгөөд таныг хичээлийн дараах олон сонирхолтой үйл ажиллагаа, ЮНЕСКО-гийн өв болсон үзэсгэлэнт байгальд аялал хийх аялал хүлээж байна. Энэхүү улсын түүх соёлтой танилцангаа Словак хэлний гайхамшигийг мэдэрч үе тэнгийн дотно найз нөхөдтэй болоорой.

Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс

  • Онгоцны буудлаас тосох, хүргэх
  • Хүлээн авах айл хайх
  • Байр
  • Хоол
  • Хүлээн авах сургууль хайх
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • 24/7 Яаралтай тусламж
  • Хөтөлбөрийн өмнөх Orientation
  • Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
  • Хөтөлбөрийн дараах Orientation
  • AFS-ийн сургалтын материал
  • Сургуульд ашиглагдах сургалтын материал

Сурагчаас гарах зардал

  • Нислэгийн тийз
  • Визний хураамж

Шаардлага

Нас, анги 15-18 нас (Энэ жил 12-р ангиа төгссөн сурагч байж болно)
Төрсөн огноо 2006.09.01 – 2010.08.31
Хэлний түвшин Англи хэлний анхан шатны түвшин
Сурлагын түвшин Хамааралгүй
Зан байдал, хандлага Словак хэл болон олон төрлийн сонирхолтой хичээл словак хэл дээр судлах, Словак улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Словак сургуулиас хичээлийн дүн гаргахгүй)

Хөтөлбөрийн хуваарь

The 9 best things to do in Slovakia - Lonely Planet

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Словак дахь амьдрал ямар байх вэ?

Host Familiy 7

Словак хүмүүс, гэр бүл

Словак хүмүүс найрсаг, чин сэтгэлээсээ харилцдаг зангаараа алдартай. Тэд гэр бүлийн харилцааг эрхэмлэж, хамтдаа баяр ёслол тэмдэглэх, амралтын өдрүүдээр аялал хийх дуртай. Словак гэр бүлүүд уламжлалаа хүндэлж, хооллох, ярилцахаар ширээний ард цугларах нь тэдний өдөр тутмын амьдралын чухал хэсэг юм.

pexels-rodnae-productions-8499486

Словак сургууль

Словак сургуулиуд нь чанартай боловсрол олгохыг зорьдог бөгөөд 6-18 насны сурагчид суурь боловсрол эзэмших ёстой. Бага, дунд, ахлах сургууль гэсэн шатлалтай. Хичээлд математик, шинжлэх ухаан, словак хэл, гадаад хэл зэрэг үндсэн хичээлүүд ордог. Сургуулиуд сурагчдын бие даасан байдал, шинийг сурах хүсэл тэмүүллийг дэмждэг бөгөөд олонх нь спорт, урлаг, клубын үйл ажиллагаа санал болгодог.

education-g17f131179_1920

Словак хэл

Словак хэл (Slovenčina) нь Слав хэлний бүлэгт багтдаг, Словакийн албан ёсны хэл юм. Латин үсэг хэрэглэдэг бөгөөд 46 үсэгтэй. Словак хэл нь Чех хэлтэй төстэй боловч зарим үгс ба дүрмийн ялгаатай талуудтай. Үгийн хэлбэр нь тоо, хүйс, нөхцөлөөр хувирдаг бөгөөд аялгуу нь уянгалсан. Словак хэл нь олон соёлын нөлөөг авч, үгийн баялагтай.

Teenagers-and-free-time-narrow

Өсвөр насныхан

Словак өсвөр насныхан ихэвчлэн спорт, урлаг, хөгжимд сонирхолтой байдаг. Тэд шинэ технологи, сошиал медиа ашиглан найзуудтайгаа харилцаж, амьдралынхаа үе шатанд бие даан шийдвэр гаргахыг эрмэлздэг. Словак өсвөр насныхан сургууль, гэр бүлийн амьдралдаа ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд зугаа цэнгэл, аялалд оролцохыг дуртай. Тэдний дунд англи хэл сурах сонирхол өндөр байдаг.

fried-gf763ad0e4_1920

Словак хоол

Словак хоол нь амттай, шим тэжээлтэй бөгөөд гол орц нь мах, төмс, сүүн бүтээгдэхүүн байдаг. Түгээмэл хоолнуудын нэг нь Бринза (сүүн бяслаг) бөгөөд энэ нь төмс, талхтай хамт идэгддэг. Гуляш (мах, төмс, ногоотой шөл) болон Капустница (амттай шөл, алимтай) зэрэг уламжлалт хоолнууд ч түгээмэл байдаг. Словак хоол нь соёл, уламжлалтай гүн гүнзгий холбоотой, амттай бөгөөд олон төрлийн орцтой.

Screen Shot 2022-08-08 at 5.42.28 PM

Монгол хүүхдүүд Словакт

Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, словак хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.

Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл

Танд асуулт байна уу?