years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

Хөтөлбөрт оролцогчид Тайланд гэр бүлтэй хамт амьдарч, Тайланд хэл, соёлын хичээлд хамрагдахаас гадна, сургууль дээрээ англи хэл дээр заагдах 4-7 төрлийн хичээл үзэх бөгөөд оролцогчийн англи хэлний түвшинд тулгуурлан төрөл бүрийн сургалтын хөтөлбөрийг тухайн сургууль нь санал болгох юм. Хөтөлбөрт хамрагдан орон орны дотно найз нөхөдтэй болоорой.

Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс

  • Онгоцны буудлаас тосох, хүргэх
  • Хүлээн авах айл хайх
  • Байр
  • Хоол
  • Хүлээн авах сургууль хайх
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • 24/7 Яаралтай тусламж
  • Хөтөлбөрийн өмнөх Orientation
  • Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
  • Хөтөлбөрийн дараах Orientation
  • AFS-ийн сургалтын материал
  • Сургуульд ашиглагдах сургалтын материал

Сурагчаас гарах зардал

  • Нислэгийн тийз
  • Визний хураамж

Шаардлага

Нас, анги 15-17 нас (Энэ жил 12-р ангиа төгссөн сурагч байж болно)
Төрсөн огноо 2007.08.11 – 2010.07.11
Хэлний түвшин Англи хэлний дундаж түвшин /Хөтөлбөрт оролцогч Eltis test заавал өгсөн байх шаардлагатай /
Сурлагын түвшин Хамааралгүй
Зан байдал, хандлага Англи хэл болон олон төрлийн сонирхолтой хичээл англи хэл дээр судлах, Тайланд улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Тайланд сургуулиас хичээлийн дүн гаргах боломжтой)

Хөтөлбөрийн хуваарь

Thailand Tourism | Travel Guides

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Тайланд дахь амьдрал ямар байх вэ?

family-g59bf959bc_1920

Тайланд хүмүүс, гэр бүл

Тайландын гэр бүлүүд эв нэгдэл, хүндэтгэлд тулгуурладаг. Ихэвчлэн олон үеийг хамарсан бүтэцтэй бөгөөд эцэг эхийг хүндэлж, ахмад үеэ халамжлах нь чухал үүрэг юм. Гэр бүлийн харилцаанд буддын шашин, зан заншил гүнзгий нөлөөтэй байдаг.

aaron-burden-Xy-F5GptgR8-unsplash

Тайланд сургууль

Тайландын сургуулиуд төрийн болон хувийн хэвшилтэй. Бага, дунд боловсрол үнэ төлбөргүй бөгөөд буддын шашны сургаал, ёс зүй, Тай хэл чухал байр суурь эзэлдэг. Хувийн сургуулиуд олон улсын хөтөлбөртэй, англи хэлийг өргөн ашигладаг. Суралцах орчин сахилга бат, хүндэтгэлд тулгуурладаг.

education-g17f131179_1920

Тайланд хэл

Тайландын албан ёсны хэл нь Тай хэл бөгөөд тус улс даяар өргөн хэрэглэгддэг. Тай хэл нь аялга бүхий тональ хэл бөгөөд үгийн утга нь аялгаас хамаарч өөрчлөгддөг. Лавиа цагаан толгойг ашигладаг бөгөөд бичиг, дуудлагын хувьд өвөрмөц онцлогтой. Тай хэлний үгийн сан буддын шашин болон пали, санскрит хэлнээс ихээхэн нөлөө авсан байдаг.

Teenagers-and-free-time-narrow

Өсвөр насныхан

Тайландын өсвөр насныхан боловсрол, соёл, орчин үеийн чиг хандлагыг хослуулан амьдардаг. Тэд сургуулийн амжилтад анхаарч, буддын сургааль, уламжлалт ёс заншлыг хүндэтгэдэг. Чөлөөт цагаараа цахим тоглоом тоглох, сошиал медиа ашиглах, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх дуртай. Мөн Тайландын орчин үеийн поп соёл, хөгжим, загварт ихээхэн сонирхолтой байдаг.

fried-gf763ad0e4_1920

Тайланд хоол

Тайландын хоол нь халуун ногоо, амтлагч, шинэ орцоороо алдартай. Том ям бол халуун, исгэлэн амттай далайн хоолтой шөл юм. Пад Тай нь будааны гоймон, сам хорхой, самар, амтлагч хосолсон шарсан хоол. Грийн карри нь халуун ногоотой, кокосын сүүтэй махан хоол. Тай хоол амт, үнэр, бүтэц гурвын гайхамшгийг илэрхийлдэг.

Screen Shot 2022-08-08 at 5.42.28 PM

Монгол хүүхдүүд Тайландад

Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, англи хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.

Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл

Танд асуулт байна уу?