years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

Вьетнам хүмүүсийн сайхан сэтгэл, сонирхолтой өв соёл, ёс заншил нь гайхалтай, мартагдашгүй туршлагийг хуримтлуулахад туслах болно. Энэхүү хөтөлбөр нь Вьетнам улсын өв соёлтой танилцах, англи болон вьетнам хэлний мэдлэгээ дээшлүүлэх, бие даан амьдрахад гүүр болох хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс

  • Онгоцны буудлаас тосох, хүргэх
  • Хүлээн авах айл хайх
  • Байр
  • Хоол
  • Хүлээн авах сургууль хайх
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • 24/7 Яаралтай тусламж
  • Сертификат
  • Хөтөлбөрийн өмнөх Orientation
  • Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
  • Хөтөлбөрийн дараах Orientation
  • AFS-ийн сургалтын материал
  • Сургуульд ашиглагдах сургалтын материал

Сурагчаас гарах зардал

  • Нислэгийн тийз
  • Визний хураамж

Шаардлага

Нас, анги 15-17 нас (Энэ жил 12-р ангиа төгссөн сурагч байж болно)
Төрсөн огноо 2007.10.05 – 2010.09.06
Хэлний түвшин Англи хэлний анхан шатны түвшин /хөтөлбөр эхлэхээс өмнө Вьетнам хэлний анхан шатны мэдлэгтэй болохыг зөвлөж байна/
Сурлагын түвшин Хамааралгүй
Зан байдал, хандлага Англи, вьетнам хэл болон олон төрлийн сонирхолтой хичээл англи, вьетнам хэл дээр судлах, Вьетнам улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Вьетнам сургуулиас хичээлийн дүн гаргахгүй)

Хөтөлбөрийн хуваарь

Vietnam country profile - jobs.ac.uk

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Вьетнам дахь амьдрал ямар байх вэ?

family-g59bf959bc_1920

Вьетнам хүмүүс, гэр бүл

Вьетнамын гэр бүл эв нэгдэл, уламжлалаа эрхэмлэдэг. Ахмад үеэ хүндэтгэж, үүрэг хариуцлагаа хуваалцдаг. Баяр, зан үйлээ хамтдаа тэмдэглэн, гэр бүлээ хамгийн чухал нийгмийн нэгж гэж үздэг.

education-schooling

Вьетнам сургууль

Вьетнамын сургуулиуд төрийн болон хувийн хэвшилтэй. Төрийн сургуулиуд үнэ төлбөргүй боловч ачаалал ихтэй. Хувийн сургуулиуд төлбөр өндөр, чанартай хөтөлбөртэй. Хичээлд вьетнам хэл, математик, ёс суртахууны боловсрол чухал байр суурь эзэлдэг.

conor-luddy-Pz3EHf-KJfc-unsplash-1

Вьетнам хэл

Вьетнам хэл Латин үсэгтэй, 6 аялгатай, утга ялгардаг онцлогтой. Хятад, Франц хэлнээс зээлсэн үг ихтэй. Аялгуулаг, өвөрмөц бүтэцтэй хэл юм.

Teenagers-and-free-time-narrow

Өсвөр насныхан

Вьетнамын өсвөр насныхан уламжлал, орчин үеийг хослуулдаг. Сургуулийн амжилтад анхаарч, цахим тоглоом, хөгжимд дуртай. Тэд найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэхдээ эелдэг, хүндэтгэлтэй байдаг.

30044905

Вьетнам хоол

Вьетнамын хоол нь амттай, эрүүл бөгөөд тэнцвэртэй байдаг. Жишээ нь, Фо бол үндэсний шөлтэй гоймон бөгөөд амттай мах, ургамалтай. Бан ми нь франц талханд хийсэн төрөл бүрийн орцтой сэндвич бөгөөд маш амттай. Мөн Гой куон бол цагаан будааны нимгэн боодолтой шинэхэн ногоо, мах болон далайн бүтээгдэхүүнтэй хоол юм. Вьетнам хоол нь амт, бүтэц, үнэрийн төгс хослолыг бий болгодог.

Ef_P_Mq00U-FYsw54cwAjw-041

Монгол хүүхдүүд Вьетнамд

Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, англи хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.

Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл

Танд асуулт байна уу?