Канадын Онтарио муж дахь хүссэн сургууль, хүссэн хотоо сонгон 3 сарын турш мэргэжлийн хичээл, спорт урлагийн дугуйлан секцэнд хамрагдан олон улсын түвшний боловсролыг эзэмшиж, Канадын ахлах сургуульд сурсан хичээлүүддээ дүнгийн жагсаалт гардан авна.
🔒Хаагдсан: Канад сургуульд 3 сар элсэн суралцах
Канад улсын Онтарио муж дахь хувийн сургуулиудаас хүссэнээ сонгоод жил алгасалгүй сурлагаа үргэлжлүүлээрэй!
БүртгүүлэхШаардлага
Нас, анги | 15-18 нас (12-р ангиа төгсөх сурагч байж болно) |
Төрсөн огноо | 2005.10.01 – 2008.09.02 |
Хэлний түвшин | Англи хэлний анхан шатны түвшин |
Сурлагын түвшин | Хамааралгүй |
Зан байдал, хандлага | Англи хэл сурч, академикээ сайжруулах чин хүсэл эрмэлзэлтэй байх |
Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуульдаа түр хугацаанд өөр сургуульд шилжиж суралцаж байгаагаа мэдэгдэх (Канадын сургуулиас дүн өгнө) |
КОВИД19-ийн вакцин | Канадын хуулиар зөвшөөрсөн төрлөөс дор хаяж 2 тун |
Хөтөлбөрийн хуваарь
Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Канадад очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр
Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Канад дахь амьдрал ямар байх вэ?

Канад хүмүүс, гэр бүл
Канад улс нь 36 сая гаруй хүн амтай ба янз бүрийн соёл, хэл, үндэстнийг өөртөө агуулдаг.
Канад хүмүүс нь бие биетэйгээ маш эелдэг, хүндэтгэлтэй харьцдаг ба хүн бүрд ижил тэгш хандахыг уриалдаг.
Канад гэр бүл бүр нь өөр өөрсдийн үнэт зүйл, дадал зуршлаа бахархалтайгаар хуваалцдаг тул Канадын соёл, уламжлалын талаар олон зүйл сурах боломжтой.

Канад сургууль
Канадын ихэнх сургууль нь улсынх байдаг ба мужаасаа хамаараад бага зэрэг өөр өөр сургалтын системтэй (муж бүрийн өөрийн соёл түүхтэй учраас) байх хандлагатай. Тэрбээр сургалтын систем нь стандарт хөтөлбөр, өндөр боловсролтой багш нар, эрүүл аюулгүй орчноороо алдартай.
Канад сургууль нь чанартай сургалтаас гадна олон төрлийн секц, дугуйлангуудаас өөрийн хүссэнээ сонгож, хоббигоо хөгжүүлэх боломжийг олгодог.

Канад хэл
Канад нь франц, англи гэсэн албан ёсны 2 хэлтэй ба Канадын аль хэсэгт байхаасаа хамаараад аль нэг хэл илүү давамгайлдаг.
Тэгэхдээ та Канадад ресторан, автобус, сургууль гэх олон нийтийн газруудаар явж байхдаа өөр олон төрлийн хэл, аялгыг сонсох боломжтой. Учир нь Канадад албан бус 10 гаруй хэл (Хятад, Энэтхэг, Итали, Герман гэх мэт) байдаг.

Өсвөр насныхан
Канад өсвөр насныхан ихэнхдээ гэр бүлтэйгээ дотно харилцаатай байдаг бөгөөд эцэг эхдээ гэр орны ажил (аяга таваг угаах, хог цэвэрлэх, өвлийн улиралд цас хусах, үлдсэн хугацаанд зүлэг хадах зэрэг) хийж тусалж дэмждэг. Дийлэнх өсвөр насныхан найзынхаа гэрт видео тоглоом тоглох, зурагт үзэх, хамтдаа хооллох, кино үзэх эсвэл сургуулийн арга хэмжээнд оролцохоор байдлаар чөлөөт цагаа өнгөрүүлдэг.
Канад өсвөр насныхан олон төрлийн өвлийн спорт, урлагаар хичээллэж, өдөр тутам өөрсдийгөө хөгжүүлж байдаг.

Канад хоол
Канад үндэсний хоол нь ихэвчлэн махан болон гурилан бүтээгдэхүүнүүдээс бүрддэг ба төмс, шош, яргай загас, агч модны сироп/maple syrup-ийг зэргийг мөн түлхүү ашигладаг. Канад хоол илчлэг ихтэй ч, хажуугаар нь жимс ногоо их хэрэглэдэг тул Канад хүмүүс эрүүл байж чаддаг.
Тэрээр хамгийн алдартай хоолуудын нэг нь poutine (бяслаг болон бор сүмстэй шарсан төмс) байдаг.

Монгол хүүхдүүд Канадад
Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, англи хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Одоохондоо байхгүй байна.
Канадын хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл
3 сарын Global Choice 2022
