years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence
Asia Kakehashi program in Japan - Indonesia
ASIA KAKEHASHI PROJECT
гэж юу вэ?

Япон улсын Засгийн газрын санаачилгатай
“Азийн Гүүр” хөтөлбөр нь Монбүшогийн (Боловсролын яамны)
100%-ийн тэтгэлэгтэй соёл солилцооны хагас жилийн хөтөлбөр билээ.
2026 онд Монголоос 9 дэх жилдээ оролцох
3 манлайлагч сурагчийг сонгон шалгаруулах гэж байна.

Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс

  • Нислэгийн тийз
  • Байр
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох AFS-ийн туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • 24/7 Яаралтай тусламж
  • Өдөр тутмын замын зардал
  • Визний хураамж
  • Хөтөлбөрийн өмнөх Orientation
  • Хөтөлбөрийн дараах Orientation
  • AFS-ийн сургалтын материал
  • Мөнгөн тэтгэмж

Хөтөлбөрөөс олж авах зүйлс

  • Хост сургууль, анги хамт олон
  • Сэнпай нарын зөвлөгөө, тусламж
  • Сертификат
  • ОУ-ын AFSers-ийн нийгэмлэгт нэгдэх
  • Дэлхийн иргэншлийн боловсрол
  • Насан туршийн нөхөрлөл, холбоо

Шаардлага

Нас, анги 15-18 нас (Сонгон шалгаруулалтын үеэр 9-11 дүгээр ангийн сурагч байх)
Төрсөн огноо 2008.04.02 – 2011.04.01
Хэлний түвшин Япон хэлний дундаж түвшин, Англи хэлний анхан шатны түвшин
Сурлагын түвшин Сүүлийн 3 жилийн бүх хичээлийн дүн 60 хувиас доошгүй байх
Зан байдал, хандлага Япон хэл болон олон төрлийн сонирхолтой сэдвийг япон хэл дээр судлах, Япон улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх, Япон улсын сурагчдад үлгэр дуурайл үзүүлэхүйц үлгэр жишээ сурагч байх
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Япон сургуулиас хичээлийн дүн олгох боломжгүй)

Хөтөлбөрийн хуваарь

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, өргөдлийн хураамжтай танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай. 
  2. Бүртгэлийн формыг бөглөх эцсийн хугацаа болох 2026.03.27-ны 23:59 цагаас өмнө AFS-ийн онлайн формд нэвтэрч оролцогч бүх хэрэгтэй мэдээллийг бөглөөд, шаардлагатай материалуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
    – AFS өргөдлийн материал (+ гадаад хэлээр ярьсан бичлэг)
    – Сургуулийн тодорхойлолт, сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт
    – Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас
    – Ерөнхий дэлгэрэнгүй мэдээлэл
    – Өөрийгөө танилцуулсан зургийн цуглуулга
    – Хост гэр бүлд зориулсан өөрийгөө танилцуулсан захиа
  3. Шалгаруулалтын дүн гараад дараагийн шатанд тэнцсэн тохиолдолд бид тантай холбогдож, дараагийн шатны шалгаруулалтын мэдээллийг хүргэнэ. Биечлэн оролцох шаардлагатай өдрүүдийн хувьд
    – 4 сарын 4-5ны амралтын өдрүүдээр сонгон шалгаруулалтын воркшоп үйл ажиллагаа,
    – 4 сарын 11-12ны амралтын өдрүүдээр ярилцлагын шат тус тус зохион байгуулагдана.
  4. Эцсийн шалгаруулалтын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, эрүүл мэндийн болон бусад материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал
  • Визний хураамж
  • Нислэгийн тийз

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Япон дахь амьдрал ямар байх вэ?

dcf88c74d07d7c9befd0d386f7f0425f

Япон хүмүүс, гэр бүл

Япон нь 125 сая гаруй хүн амтай, баруун хойд Номхон далайд орших зүүн Азийн орон юм. Японы уур амьсгал нь ихэвчлэн сэрүүн боловч хойд эсвэл өмнөд бүс нутагт байхаасаа хамаараад нэлээн ялгаатай байдаг.
Япон хүмүүс нь эелдэг, найрсаг, хариуцлагатай хүмүүс байдаг бөгөөд ,оройн хоолонд орох, машин унах, хүүхдээ харах, дэлгүүр орох зэрэг тайван амьдралын хэв маягийг эрхэмлэдэг.
Япон гэр бүл нь хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд ихээхэн анхаарч зөв хүн болж төлөвшихөд нь тусалдаг. Гэр бүлтэйгээ халуун дотно уур амьсгал бүрдүүлж, хамт цагийг өнгөрөх нь япон айлын томоохон нэг соёл юм.

7b8063224a2020aa63f3622c16157932

Япон сургууль

Японд бага болон дунд боловсрол эзэмших нь зайлшгүй ба цааш бүрэн дунд боловсрол эзэмшихийн тулд ахлах ангийн элсэлтийн шалгалт өгөх ёстой байдаг.
Японд сургууль 4-р сараас 3-р сар хүртэл (Даваагаас Баасан гарагт 8.30-15.30 цаг хүртэл) хичээллэдэг. Сурагчид дүрэмт хувцсаа өмсөж, дугуй, автобус эсвэл галт тэргээр хичээлдээ явах бөгөөд бүх сурагчид жил бүр зохион байгуулагддаг сургуулийн соёлын наадам, спортын наадамд оролцох ёстой байдаг.
Япон сургууль нь хичээлийн дараа 30 минут сургууль болон талбайг цэвэрлэх Сүжи хэмээх уламжлалтай. Сурагчид хүслээрээ бусад хичээлээс гадуурх дугуйлан, үйл ажиллагаанд нэгдэж болно.

conor-luddy-Pz3EHf-KJfc-unsplash-1

Япон хэл

Олон орны нэгэн адил Японд нэгээс олон хэлээр ярьдаг. Тус улсын нийт хүн амын 98 орчим хувь нь япон үндэстэн тул 121 сая гаруй хүн япон хэлээр ярьдаг. Цөөн тооны хүмүүс бусад хэлээр ярьдаг бөгөөд бүгд Япон болон Айну гэсэн хоёр үндсэн хэлний бүлэгт хуваагддаг. Эдгээр хоёр бүлэгт янз бүрийн хэл, аялга байх ба эдгээр нь Японы аль бүс нутагт байгаагаас хамаараад ялгаатай байдаг.

97b12a2cfd72ddc0af612c2c078dec94

Өсвөр насныхан

Японы өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, анимэ үзэх, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.

8e4c8e1a3e801a56633102850e738072

Япон хоол

Япон нь бүс нутгийн болон улирлын чанартай хязгааргүй олон төрлийн баялаг хоолтой. Ихэнх Япон гэр бүлүүд ногоо жимс, далай бүтээгдэхүүн, гурил будаа хоолондоо түлхүү хэрэглэн, эрүүл хоололттыг дэмждэг. Тэрээр олон алдартай хоол байдгаас суши, темпура, удон, рамен, якитори зэргийг дурдаж болно.

dcf88c74d07d7c9befd0d386f7f0425f

Монгол хүүхдүүд Японд

Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, япон хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.

Asia Kakehashi Project Хөтөлбөрийн тухай

Какехаши гэдэг үг нь холбох гүүр гэсэн утгатай бөгөөд Азийн улс орнуудыг итгэлцлийн гүүрээр холбон нэгтгээд, япон орны соёлыг сурталчлахын сацуу эдгээр орнуудын хүүхэд залуучуудын ирээдүйн хамтын ажиллагааг батжуулах, цаашлаад дэлхийн энх тайвныг сахихад хувь нэмэр оруулах зорилготой хөтөлбөр юм.

Бүртгүүлье!
shinzoabe

1400+ students from 27 countries in 10 years!

AFS ба Asia Kakehashi

2017 онд Японы Ерөнхий Сайд Шинзо Абэ-гийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийг “AFS Сурагч Солилцооны Хөтөлбөр”-ийн Япон дахь салбар хариуцан ажиллаж байгаа юм.
2018-2027 оны 10 жилийн хугацаанд Азийн болон Их 7-ийн 25 гаруй орноос ахлах ангийн 1300+ ШИЛДЭГ сурагчдыг Япон улсад урьж суралцуулна.” гэсэн зорилготойгоор өдгөө 9 дэх жилдээ хэрэгжих гэж байна.

Asia Kakehashi Монголд

Монгол улсаас 2018 онд 4, 2019 онд 10, 2020 онд 9, 2021 онд 9, 2022 онд 11, 2023 онд 2, 2024 онд 3, 2025 онд 3 сурагчийг бид амжилттай илгээж сурагчид маань хөтөлбөртөө амжилттай оролцож байгаа болно. 9 дэх жилийн 2026 оны хөтөлбөрт нийт мөн 3 тооны сурагчдыг илгээх болсон тул бид өргөн хүрээнд сонгон шалгаруулалт явуулж байна.

Тус хөтөлбөрт Монгол улсаас гадна Итали, Их Британи, Канад, Герман, Франц, АНУ, Хятад, Хонконг, Өмнөд Солонгос, Тайланд, Камбож, Лаос, Вьетнам, Мьянмар, Малайз, Филиппин, Индонез, Шри Ланка, Энэтхэг, Непал, Пакистан, Бутан, Бангладеш, Турк зэрэг улс орны ШИЛДЭГ сурагчид оролцох юм.

Asia Kakehashi program in Japan - Indonesia

2018-2027 оны 10 жилийн хугацаанд Азийн болон Их 7-ийн 25 гаруй улсаас нийт 1300+ ахлах ангийн ШИЛДЭГ сурагчдыг 100% тэтгэлэгтэйгээр Японы ахлах сургуульд урьж суралцуулах бөгөөд төслийн сүүлийн жил болох 2026 онд Монголоос 9 дэх жилдээ 3 манлайлагч сурагчийг сонгон шалгаруулаад тус төсөл нь дуусгавар болох гэж байна.

Хөтөлбөрийн гол зорилго нь Ази тивийн хүүхэд залуучуудыг нэгтгэн ирээдүйд хамтын ажиллагааны гүүр босгоход оршино.

Шалгаруулалтын хуваарь

03.12 – 03.27          Онлайн бүртгэл
04.04 – 04.05          Воркшоп
04.11 – 04.12          Ярилцлага

Бүртгүүлье!

Түгээмэл Асуулт, Хариулт

Хөтөлбөр болон шалгаруулалттай холбоотой түгээмэл асуулт, хариулттай танилцана уу.
Нэмэлт асуулт байвал Фэйсбүүк хуудсанд чөлөөтэй мэссэж үлдээх боломжтой!

Бид тэнцсэн, тэнцээгүй бүх сурагчдад хариуг нь баталгаажуулсан мэйл илгээнэ.