Энэхүү хөтөлбөр нь Египет гэр бүлтэй болж, олон улсын үе тэнгийн найзуудтайгаа хамтдаа ахлах сургуульд суралцангаа англи, араб хэл суралцан, Египетийн агуу түүхт соёлоос мэдрэх хамгийн гоё боломж юм.
Египетэд зуны 1 сарын Араб хэлний сургалттай соёл солилцоо
Египет гэр бүлтэй болж, Египетийн ахлах сургуулийн сурагч шиг амьдарч орон орны дотно найзуудтай болоорой!
Бүртгүүлье!Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс
- Онгоцны буудлаас тосох, хүргэх
- Хүлээн авах айл хайх
- Байр
- Хоол
- Хүлээн авах сургууль хайх
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- 24/7 Яаралтай тусламж
- Хэлний сургалт
- Хөтөлбөрийн өмнөх Orientation
- Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
- Хөтөлбөрийн дараах Orientation
- AFS-ийн сургалтын материал
- Сургуульд ашиглагдах сургалтын материал
Сурагчаас гарах зардал
- Нислэгийн тийз
- Визний хураамж
Шаардлага
Нас, анги | 15-17 нас (Энэ жил 12-р ангиа төгссөн сурагч байж болно) |
Төрсөн огноо | 2008.07.03 – 2010.07.03 |
Хэлний түвшин | Англи хэлний анхан шатны түвшин |
Сурлагын түвшин | Хамааралгүй |
Зан байдал, хандлага | Англи, араб хэл болон олон төрлийн сонирхолтой хичээл англи хэл дээр судлах, Египет улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх |
Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Египет сургуулиас хичээлийн дүн гаргахгүй) |
Хөтөлбөрийн хуваарь
Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Египетэд очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр
Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Египет дэх амьдрал ямар байх вэ?
Египет хүмүүс, гэр бүл
Египетийн гэр бүлд эв нэгдэл чухал. Ахмад гишүүдийг хүндэлж, уламжлалт зан үйлээ сахина. Шашин, соёл нь өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөөтэй. Гэрлэлт голдуу гэр бүлийн зөвшилцлөөр хийгддэг. Хүүхдүүдийг халамжилж, боловсролд нь онцгой анхаардаг.
Египет сургууль
Египетийн сургууль төрийн болон хувийн хэвшилтэй. Төрийн сургуулиуд үнэ төлбөргүй боловч хэт их ачаалалтай. Хувийн сургуулиуд олон улсын хөтөлбөртэй, төлбөр өндөр. Хичээлд араб хэл, математикийн агуулга чухал. Өндөр боловсролын салбарт Каирын их сургууль онцгой байр суурьтай.
Египет хэл
Египетийн албан ёсны хэл араб. Нутгийн хүмүүс Египетийн араб аялгуугаар ярьдаг. Копт хэл шашны зан үйлд хэрэглэгддэг. Англи, франц хэлийг боловсрол, ажил хэрэгт өргөн ашиглана.
Өсвөр насныхан
Египетийн өсвөр насныхан уламжлал, орчин үеийн хооронд тэнцвэр олохыг хичээдэг. Тэд сургуулийн амжилтад анхаарч, цахим сүлжээ, хөгжимд дурладаг. Гэр бүл, ёс заншлаа хүндэтгэн, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхийг эрхэмлэдэг.
Египет хоол
Монгол хүүхдүүд Египетэд
Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, англи хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram