Энэхүү хөтөлбөр нь Шинэ Зеланд гэр бүлтэй болж, олон улсын үе тэнгийн найзуудтайгаа хамтдаа ахлах сургуульд суралцангаа Шинэ Зеландийн дуу алдам байгалийн сайхнаас мэдрэх хамгийн гоё боломж юм.
Шинэ Зеландад 3 сарын сурагч солилцоо
Шинэ Зеланд гэр бүлтэй болж, Шинэ Зеланд ахлах сургуулийн сурагч шиг амьдарч орон орны дотно найзуудтай болоорой!
Бүртгүүлье!Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс
- Онгоцны буудлаас тосох, хүргэх
- Хүлээн авах айл хайх
- Байр
- Хоол
- Хүлээн авах сургууль хайх
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- 24/7 Яаралтай тусламж
- Хөтөлбөрийн өмнөх Orientation
- Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
- Хөтөлбөрийн дараах Orientation
- AFS-ийн сургалтын материал
- Сургуульд ашиглагдах сургалтын материал
Сурагчаас гарах зардал
- Нислэгийн тийз
- Визний хураамж
Шаардлага
Нас, анги | 16-17 нас (Хөтөлбөр эхлэхэд 12-р ангиа төгсөөгүй байх) |
Төрсөн огноо | 2007.12.27 – 2009.06.27 |
Хэлний түвшин | Англи хэлний анхан шатны түвшин |
Сурлагын түвшин | Дунджаас дээш |
Зан байдал, хандлага | Шинэ Зеландын ахлах сургуульд суралцаж, Шинэ Зеланд соёл болон англи хэлд шамдан суралцах чин хүсэлтэй байх |
Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуульдаа түр хугацаанд өөр сургуульд шилжиж суралцаж байгаагаа мэдэгдэх (Шинэ Зеландын сургуулиас дүн гаргахгүй) |
Хөтөлбөрийн хуваарь
Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Шинэ Зеландад очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр
Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Шинэ Зеланд дахь амьдрал ямар байх вэ?
Шинэ Зеланд хүмүүс, гэр бүл
Шинэ Зеланд нь 4.9 сая гаруй хүн амтай, Номхон далайн баруун өмнөд хэсэгт орших арлын орон юм. Шинэ Зеланд хүмүүс нь даруухан, хөгжилтэй, найрсаг хүмүүс байдаг ба найзуудтайгаа уулзах, аялах, спортоор хичээллэх зэрэг идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг. Шинэ Зеланд гэр бүл нь гэр бүлийн гишүүдээ бие даасан хүн болж төлөвшихөд нь голцуу анхаардаг ч хамт цагийг өнгөрүүлэх, хамаатан садныхантай дотно байхыг ч мөн чухалчилдаг.
Шинэ Зеланд сургууль
Шинэ Зеландад 5-19 насны боловсрол үнэ төлбөргүй байдаг. Хичээлийн цаг өглөө 8:45-15:20 цаг хүртэл бөгөөд олон сургуулиуд үдээс хойших үйл ажиллагаанд зориулж хичээлийн цаг богиносгодог. Шинэ Зеландын ихэнх дунд сургууль улсын эзэмшил болон санхүүжилтэд байдаг. Тэд үндэсний сургалтын хөтөлбөрийн дагуу заадаг ба сурлагын ололт амжилтын үндэсний гэрчилгээ (NCEA)-г сурагчдын түвшнийг тогтоох гол шалгуур болгодог.
Шинэ Зеланд хэл
Шинэ Зеландчууд ихэвчлэн англи хэлээр ярьдаг боловч Шинэ Зеландын албан ёсны хэл нь Маори ба дохионы хэл юм. Бараг бүх маоричууд англи хэлтэй бөгөөд тэдний дөрөвний нэг орчим нь маори хэлээр ярьдаг. Англи хэлнээс гадна Шинэ Зеландчууд нь Самоа, Хинди, Мандарин Хятад гэх хэлээр ярьдаг.
Өсвөр насныхан
Шинэ Зеландын өсвөр насныхан ихэвчлэн найзуудтайгаа кафед сууж, дэлгүүр хэсдэг ч хамгийн гол нь спортоор хичээллэж, үзэсгэлэнт байгал газрыг судалж цагийг өнгөрөөх дуртай. Өсвөр насныхан Шинэ Зеландын тоо томшгүй олон гоёмсог наран шарлагын газруудад серфингээр хичээллэж, халим харах нь элбэг шүү!
Шинэ Зеланд хоол
Шинэ Зеландын үндэсний хоол нь Маоричуудын хоол байдаг ба энэ нь голчлон олон төрлийн шувуу амьтны мах, далайн бүтээгдэхүүн, усан үзмийн мод, далдуу мод, мөөг, жимс, жимсгэнэ, самар үрнээс бүрддэг. Хамгийн онцгой хоолнуудын нэг бол “Maori hangi”. Энэ нь газар доорх “зууханд” тахиа, гахай мах, хонины мах, хулуу, төмс хийж болгодог уламжлалт хоол юм. Шинэ Зеландын хойд арлын төв хэсэгт орших Роторуа гэх байгалийн цогцолбор газарт гүний халуун усанд уураар чанаж болгосон хоолыг хүртэл амтлах боломжтой.
Монгол хүүхдүүд Шинэ Зеландад
Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, англи хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram