years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

Энэхүү хөтөлбөр нь ахлах сургуулийн сурагчдад үе тэнгийнхэнтэйгээ харилцах замаар Япон болон Японы соёлыг таниулах богино хугацааны хагас тэтгэлэгтэй 1 сарын хөтөлбөр болно. 1 сарын хугацаанд шинэ хүрээллийг үүсгэж, япон соёлтой танилцаж өөрийгөө хөгжүүлээрэй.

Шаардлага

Үндсэн шаардлага:
•15 нас хүрсэн, 18 нас хүрээгүй байх
(2006 оны 4 сарын 2-с хойш, 2009 оны 4 сарын 1-с өмнө төрсөн байх)
•2025 оны 9-р сарын 1-нд 10, 11, эсвэл 12р ангид суралцах төлөвтэй байх
•Япон хэлний мэдлэгтэй байх (нэмэлтээр англи хэлний мэдлэгтэй бол сайн)

Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс

  • Нислэгийн тийз
  • Хүлээн авах айл хайх
  • Байр
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Өргөдлийн маягт бөглөх тусламж
  • Визний өргөдөлд шаардлагатай тусламж
  • Сертификат
  • Хөтөлбөрийн өмнөх Orientation
  • Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
  • Хөтөлбөрийн дараах Orientation

Сурагчаас гарах зардал

  • Өдөр тутмын замын зардал
  • Визний хураамж

Шаардлага

Нас, анги 15 нас хүрсэн, 18 нас хүрээгүй байх
(2006 оны 4 сарын 2-с хойш, 2009 оны 4 сарын 1с өмнө төрсөн байх)
2025 оны 9-р сарын 1-нд 10, 11, эсвэл 12р ангид суралцах төлөвтэй байх
Төрсөн огноо 2006.04.02 – 2009.04.01
Хэлний түвшин Япон хэлний мэдлэгтэй байх (нэмэлтээр англи хэлний мэдлэгтэй бол сайн)
Сурлагын түвшин Хамааралгүй
Зан байдал, хандлага Японы ахлах сургуульд суралцаж, япон соёл болон хэлд шамдан суралцах чин хүсэлтэй байх
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Япон сургуулиас хичээлийн дүн гаргахгүй)

Хөтөлбөрийн хуваарь

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Онгоцны тийз
  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Япон дахь амьдрал ямар байх вэ?

JPN59a-Be-A-Guest-Of-A-Japanese-Family

Япон хүмүүс, гэр бүл

Япон хүмүүс нь эелдэг, найрсаг, хариуцлагатай хүмүүс байдаг бөгөөд, оройн хоолонд орох, хүүхдээ харах, дэлгүүр орох зэрэг тайван амьдралын хэв маягийг эрхэмлэдэг. Япон гэр бүл нь хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд ихээхэн анхаарч зөв хүн болж төлөвшихөд нь тусалдаг бөгөөд ихэвчлэн хамтдаа цагийг өнгрүүлдэг.

Direct-ALT

Япон сургууль

Японд бага болон дунд боловсрол эзэмших нь зайлшгүй ба сурагчид цааш бүрэн дунд боловсрол эзэмшихийн тулд шалгалт өгөх ёстой байдаг. Сурагчид дүрэмт хувцсаа өмсөж, дугуй, автобус эсвэл галт тэргээр хичээлдээ явах бөгөөд жил бүр зохион байгуулагддаг сургуулийн соёлын наадам, спортын наадамд оролцдог.

conor-luddy-Pz3EHf-KJfc-unsplash-1

Япон хэл

Японы нийт хүн амын 98 хувь нь япон үндэстэн тул 121 сая гаруй хүн япон хэлээр ярьдаг. Цөөн тооны хүмүүс бусад хэлээр ярьдаг бөгөөд бүгд Япон болон Айну гэсэн хоёр үндсэн хэлний бүлэгт хуваагддаг. Эдгээр хоёр бүлэгт янз бүрийн хэл, аялга байх ба эдгээр нь Японы аль бүс нутагт байгаагаас хамаараад ялгаатай байдаг.

Screenshot 2022-11-25 031003

Өсвөр насныхан

Японы өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, анимэ үзэх, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.

8e4c8e1a3e801a56633102850e738072

Япон хоол

Япон нь бүс нутгийн болон улирлын чанартай хязгааргүй олон төрлийн баялаг хоолтой. Ихэнх Япон гэр бүлүүд ногоо жимс, далай бүтээгдэхүүн, гурил будаа хоолондоо түлхүү хэрэглэн, эрүүл хооллолтыг дэмждэг. Япон хоолонд хүн болгоны сайн мэддэг сүши, темпура, удон, рамен зэрэг орно.

Japan

Монгол хүүхдүүд Японд

Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, япон хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.

Япон улсын тухай дэлгэрэнгүй

Өмнөх хөтөлбөрийн оролцогчид хаашаа очиж байсан бэ?

MEXT 1 сарын хөтөлбөрийн оролцогч Хүслэн

“Ээжтэйгээ аливаа зүйлийг хийх бүртээ заавал шинэ үг цээжилдэг байсан. Ээж энийг юу гэдэг юм бэ гэж асуугаад л , ээж маань яг л миний япон хэлний багш шиг өдөр бүр үйлдэл бүртээ шинэ үг цээжлүүлдэг байсан даа”

Дэлгэрэнгүй унших

Японы хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл

Та AFSer болоход бэлэн үү?

Энэ дээр дарж бүртгүүлээрэй.

Танд асуулт байна уу?


AFS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол +976 72559151 дугаарт холбогдоно уу.

Бидний мэйл хаяг: [email protected]

Доор дарж асуумаар байгаа зүйлээ асуугаарай. Бид танд аль болох хурдан хариу өгөхийг хичээх болно.

Асуулт асуух