🔒DRAFT.2: Америк улсад 1 жилийн сурагч солилцоо
Америк гэр бүлтэй болж, Америк ахлах сургуулийн сурагч шиг амьдарч орон орны дотно найзуудтай болоорой!
Шаардлага
Нас, анги | 15-18 нас |
Төрсөн огноо | 2005.05.09 – 2008.03.09 |
Хэлний түвшин | ELTiS 1.0:220-оос дээш, ELTiS 2.0:689-аас дээш оноотой байх (Шалгалтыг AFS зохион байгуулна) |
Сурлагын түвшин | Дунджаас дээш |
Анхаарах зүйл | Өмнө нь АНУ руу J1 визээр (сурагч солилцооны виз) аялж байсан бол, эсвэл АНУ-ын иргэн бол өмнө нь зайлшгүй мэдэгдсэн байх шаардлагатай |
Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх (хөтөлбөрийн хугацаа нь заасан товоос 1 сараар хойшилж эхлэх, төгсөх боломжтой) |
Хөтөлбөрийн хуваарь
Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Японд очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр
Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Америк дахь амьдрал ямар байх вэ?
Гэр бүл, хамт олон
Америкт суралцаж буй монгол хүүхдүүд олон улс үндэстний соёлуудтай танилцаж, нэг хэсэг нь болохын зэрэгцээ хост гэр бүлтэйгээ дотно болдог. Хэдий боловсролын систем нэлээд ялгаатай ч гэсэн Америкийн боловсролын системд монгол хүүхдүүд асуудалгүй дасан зохицоод ирэх нь элбэг. Америкт сурснаараа сурагч нь илүү нээлттэй сэтгэлгээтэй болж, аливааг харах хүрээгээ өргөжүүлээд ирдэг байна.
Сургууль
Америкт хичээлийн жил нь 9 сараас 6 сар хүртэлх хооронд, өглөөний 8 цагаас 3 цаг хүртэл хичээллэх байдлаар явагдаж байдаг. Сургуулийн сурагчид тогтсон хөтөлбөрийн дагуу хичээллэж, хичээлийн дараа бусад ХГА-д оролцох боломжтой байдаг. Америкийн сурагчид хичээлийн жилийн хугацаанд бүжиг спортын тэмцээн, урлагийн үзлэг зэргийг зохион байгуулж сургуульдаа эерэг орчинг бүрдүүлж байдаг байна.
Англи хэл
Америк улсын гол зонхилох хэл бол Англи хэл юм. Англи хэлний уг үндэс нь Баруун Германаас гаралтай нь Америкийн бас нэг олон талын улс үндэстнээс бүрдэж буй чанарыг харуулах билээ. Улсын иргэд голцуу англи хэлээр ярих тул сурагч солилцоогоор явж буй сурагчид англи хэлээ сайжруулах боломжтой.
Өсвөр насныхан
Америк өсвөр насныхан гар утсаараа найзуудтайгаа чатлах, мессеж бичих зэргээр гэртээ амардаг бол амралтын өдрүүдээ ихэвчлэн хамтлагийн тоглолтонд явах, дэлгүүр хэсэх, кино үзэх зэргээр өнгөрүүлдэг. Тэд олон төрлийн спорт, урлагаар хичээллэж, өдөр тутам өөрсдийгөө хөгжүүлж байдаг.
Америк хоол
Америк хоол нь тахиа, гахай, үхэр, хонь зэрэг олон төрлийн махны өндөр хэрэглээгээрээ алдартай. Төмс, ногоон ногоо, амтат талх мэт нь хоолонд түлхүү ашиглагддаг.
Америкчууд бэлэн, түргэн хоолонд дуртай ба энэнд нь бургер, тахиа, хотдог, шарсан төмс зэрэг мөн орно.
Монгол хүүхдүүд Америкт
Монгол хүүхдүүд Америкт хост гэр бүлтэйгээ дотно харилцаа үүсгэж, англи хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.
Өмнөх хөтөлбөрийн оролцогчид хаашаа очиж байсан бэ?
1 жилийн хөтөлбөрийн оролцогч Мандуул
“Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.“
Оролцогчдын сэтгэгдлүүд
Блог
View this post on Instagram
View this post on Instagram
Влог
Подкаст
View this post on Instagram
View this post on Instagram
Танд асуулт байна уу?
AFS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол +976 72559151 дугаарт холбогдоно уу.
Бидний мэйл хаяг: [email protected]
Доор дарж асуумаар байгаа зүйлээ асуугаарай. Бид танд аль болох хурдан хариу өгөхийг хичээх болно.