Ирландын соёлтой танилц

Арлын дур булаам үзэсгэлэнт улс болох Ирланд нь ногоон байгаль, далайн эрэг, гүн гүнзгий Кельтийн өв уламжлалаараа алдартай. Тус улс нь Мохерийн хад, эртний цайз зэрэг сэтгэл татам газрууд, амьд пабны соёл, Ирландын уламжлалт хөгжимтэй. Ирландын ард иргэд нь аман зохиол, уламжлалын хамт зочдод өвөрмөц бөгөөд мартагдашгүй туршлагыг бий болгодог. Ирланд улсад Монгол хүүхдүүд эдгээр найрсаг хамт олон, хүрээллийн нэгэн хэсэг болж чаддаг. Тэд хост гэр бүлтэйгээ холбоо үүсгэж, Ирландын халуун дулаан зочломтгой байдлыг мэдэрдэг байна. Ирландын боловсролын систем нь бүтээлч байдал болон шүүмжлэлтэй сэтгэлгээний арга барилд тулгуурладаг нь Монгол хүүхдүүдэд өөрийнхөө сонирхлыг хөөх, нээн илрүүлэх боломжийг олгодог. Ирландын дуу хөгжим, ардын аман зохиол ба үзэсгэлэнтэй байгаль нь тэднийг уг соёлд дурлуулдаг билээ.

Ирланд дахь AFS салбар нь

 Улс хоорондын ялгааг дэмжин соёл солилцоны хөтөлбөрийг хэрэгжүүлэн хэдийн 60 жилийг хойноо үдсэн

Жил бүр 60 гадаад орны 2000+ гаруй хүүхдүүдийг хүлээн авдаг

EIL Intercultural Learning байгууллага удирддаг

Ирланд дахь амьдрал ямар байх вэ?

pexels-pixabay-302083

Ирланд гэр бүл & Хамт олон

Ирланд улс нь ойролцоогоор таван сая орчим хүн амтай. Ирлан улсад хүмүүс нөхөрсөг зан чанар, түүх болон нийгмийн хүрээллийн онцлогоороо алдартай байна. Ирланд улсын гэр бүл болон хөршийн харилцаа нь уламжлалт дуу хөгжим, бүжиг, баяр наадамтай зэрэгцэн нэн чухал үүргийг гүйцэтгэдэг Ирланд улсын нийгмийн салшгүй нэгэн хэсэг билээ.

aaron-burden-Xy-F5GptgR8-unsplash

Ирланд сургууль

Ирланд улсад хичээлийн жил 9 сард эхлэн 6 сард дуусдаг ба сурагчид голдуу 9 цагаас 15 цаг хүртэл хичээллэдэг байна. Ирландын боловсролын систем нь олон талт арга барил, академик болон нийгмийн идэвх оролцоонд тулгуурладаг. Сурагчид драма, спортын тэмцээн, шинжлэх ухааны үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдэд оролцож өөрсдийгөө хөгжүүлдэг билээ.

education-g17f131179_1920

Англи хэл

Ирланд улсын албан ёсны хэл нь Англи хэл болон Ирланд хэл юм. Ирланд хэл нь Кельт хэл бөгөөд Ирландын соёлын салшгүй нэгэн хэсэг билээ. Гэсэн хэдий ч Ирландад хамгийн өргөн ашиглагдаж буй хэл нь Англи хэл байна. Ирланд хэлний хэрэглээг ихэсгэхийн тулд боловсрол болон соёлын олон арга хэмжээнд тус хэлийг хэрэглэх талаар тусгаж өгчээ.

04StMargarets

Өсвөр насныхан

Ирландын өсвөр насныхан чөлөөт цагаараа олон төрлийн зүйлс хийдэг. Ирландын соёлтой салшгүй холбоотой Галийн хөлбөмбөг, харлинг, рагби зэрэг спортод олон хүн дуртай. Кафе, цэцэрлэгт хүрээлэн эсвэл худалдааны төвд найз нөхөдтэйгээ гадуур гарах нь түгээмэл байдаг. Ирландад хөгжим чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өсвөр насныхан ихэвчлэн амьд концерт, наадам, паб нь томоохон байр суурьтай. 

pexels-sebastian-coman-photography-3659861

Ирланд хоол

Ирланд хоол нь эрүүл мэндэд тустай бөгөөд амттай байдаг. Ирландчуудын идэх дуртай сонгодог хоолнууд бол Ирланд шөл, содатай талх, далайн гаралтай хоол байдаг байна. Төмс нь хоолны үндсэн орц болдог ба Ирландад төмс орсон 2000 гаруй хоол байдаг байна. Сүүлийн үед Ирландад бусад орны хоолны соёлууд орж ирж байгаа ч давхар, уламжлалт хоол болон жоруудаа хадгалсаар байгаа билээ.

DSC_8552_1_2_1600x1067 (1)

Монгол хүүхдүүд Ирландад

Ирланд улсад Монгол хүүхдүүд эдгээр найрсаг хамт олон, хүрээллийн нэгэн хэсэг болж чаддаг. Тэд хост гэр бүлтэйгээ холбоо үүсгэж, Ирландын халуун дулаан зочломтгой байдлыг мэдэрдэг байна. Ирландын боловсролын систем нь бүтээлч байдал болон шүүмжлэлтэй сэтгэлгээний арга барилд тулгуурладаг нь Монгол хүүхдүүдэд өөрийнхөө сонирхлыг хөөх, нээн илрүүлэх боломжийг олгодог.

Мандуул, 1 жилийн хөтөлбөрийн оролцогч

“Sed ut perspiciatis, unde omnis iste natus error sit voluptatem accusantium doloremque laudantium, totam rem aperiam eaque ipsa.”

1 жилийн хөтөлбрийн оролцогч
Мандуулын IG Takeover-ийг
доор дараад хараарай.