Шинэ Зеландын соёлтой танилц

Далайн эрэг, өндөр уулс, нүд алмайрам нуга хөндийнүүд болон өвөрмөц байгалийн тогтцоос бүрэлдэх Шинэ Зеланд улс нь гайхалтай сонголт байх болно! Дугуй унах, явган аялал, тийрэлтэт завь, өндрөөс үсрэлтийг туршиж үзээрэй. Мөн алдарт Хоббит болон Бөгжний эзэн киноны зураг авалт хийгдсэн газар очихоо бүү мартаарай! Шинэ Зеландын уугуул үндэстэн болох Маоричүүдийн соёлыг өөрийн биеэр мэдрээрэй. Гайхамшигт “Киви”-ний орон Шинэ Зеланд танийг хүлээж байна.

Шинэ Зеланд дахь AFS салбар нь

Улс хоорондын ялгааг дэмжин соёл солилцоны хөтөлбөрийг хэрэгжүүлэн хэдийн 75 жилийг хойноо үдсэн

Жил бүр гадаад орны 1000+ гаруй хүүхдүүдийг хүлээн авч 350 сурагчдаа бусад улсууд руу илгээдэг

Монголоос 2+ хүүхдүүдийг хүлээн авсан

Шинэ Зеландад амьдрал ямар байх вэ?

pexels-pixabay-302083

Гэр бүл & Хамт олон

Монгол хүүхдүүд Шинэ Зеландад гайхалтай байгаль, баялаг орчинд амьдрахаас гадна хост гэр бүлтэйгээ ойр дотно харилцаатай болж чаддаг. Хүүхдүүд Шинэ Зеландын өвөрмөц, сонирхолтой газруудаар аялах боломжтой бөгөөд эелдэг найрсаг хүмүүсийн хүрээлэлтэй болдог билээ. Шинэ Зеландын сургалтын системийн олон талт арга барил нь хүүхдүүдийн бүтээлч зан чанар хувь хүн талаас нь хөгжүүлдэг.

aaron-burden-Xy-F5GptgR8-unsplash

Шинэ Зеланд сургууль

Шинэ Зеландад хичээлийн жил нэгдүгээр сарын сүүлээр эсвэл хоёрдугаар сарын эхээр эхэлж, арван хоёрдугаар сард дуусдаг. Сургууль бүр ялгаатай ч хичээлийн цаг ихэвчлэн 9 цагаас 3 цагийн хооронд үргэлжилдэг. Шинэ Зеланд нь өндөр боловсрол, хичээл болон хичээлээс гадуурх үйл ажиллагааг бүтээлчээр хослуулсан байдгаараа алдартай. Сурагчид ихэнхдээ спорт, соёл урлаг болон байгаль орчны үйл ажиллагаанд оролцдог байна.

pexels-enric-cruz-lópez-6039244

Шинэ Зеландын хэл

Шинэ Зеланд улсын албан ёсны хэл нь Англи хэл, Маори хэл болон Шинэ Зеланд улсын дохионы хэл билээ. Маори хэл бол Шинэ Зеланд улсын уугуул иргэдийн үндсэн хэл ба 1987 онд албан ёсны хэл болгон улсдаа зарлажээ. Харин дохионы хэл нь Шинэ Зеландын сонсголын бэрхшээлтэй иргэдийн ашигладаг үндсэн хэл юм. Нийт хүн амын 90-ээс дээш хувь нь Англи хэлээр хоорондоо харилцан ярьдаг байна.

Teenagers-and-free-time-narrow

Өсвөр насныхан

Шинэ Зеландын өсвөр насныхан байгаль орчинтойгоо гүн холбоотой. Тэд ихэвчлэн цана, майхант аялал болон усан спорт зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагддаг. Тэд хичээлийнхээ хажуугаар гэр бүл, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөх, орон нутгийн арга хэмжээнд оролцох, олон нийтийн төслүүдэд оролцох дуртай. Энэхүү сайн арга барил нь тэдний хувь хүний хөгжлийг дэмждэг.

42bfb23f-38e3-4198-9336-5aa22b75093e

Хоол

Шинэ Зеландын хоол хүнсэнд байгалийн баялаг чухал нөлөөтэй. Далайн гаралтай хоол, хурга, сүүн бүтээгдэхүүн элбэг бөгөөд киви жимс нь нутгийн орц найрлагатай, шинэхэн, мөн фермээс гарт гэсэн зарчимтай.Хоолны салбар нь Маори болон Номхон далайн арлуудын уламжлалт хоолны соёлыг шингээсэн байхын зэрэгцээ олон улсын хоолны амтыг шингээн хөгжсөөр иржээ.

ZhengZhou-Article-2-e1481306888624

Монголчууд Шинэ Зеландад

Монгол хүүхдүүд Шинэ Зеландад гайхалтай байгаль, баялаг орчинд амьдрахаас гадна хост гэр бүлтэйгээ ойр дотно харилцаатай болж чаддаг. Хүүхдүүд Шинэ Зеландын өвөрмөц, сонирхолтой газруудаар аялах боломжтой бөгөөд эелдэг найрсаг хүмүүсийн хүрээлэлтэй болдог билээ. Шинэ Зеландын сургалтын системийн нь хүүхдүүдийн бүтээлч зан чанар хувь хүн талаас нь хөгжүүлдэг.

Энхжин, 2 сарын хөтөлбөрийн оролцогч

“Далайн эрэгтэй ойрхон амьдардаг учир далайн давалгааны чимээ их гоё сонсогддог.”

1 жилийн хөтөлбрийн оролцогч
Мандуулын IG Takeover-ийг
доор дараад хараарай.

Шинэ Зеланд-ийн AFS хөтөлбөрүүд