years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

Шаардлага

Нас, анги 15-18 нас (Энэ жил 12-р ангиа төгсөх сурагч байж болно)
Төрсөн огноо 2005.09.08 – 2008.09.08
Хэлний түвшин Англи хэлний анхан шатны түвшин
Сурлагын түвшин Хамааралгүй
Зан байдал, хандлага Туркийн ахлах сургуульд суралцаж, турк соёл болон хэлд шамдан суралцах чин хүсэлтэй байх (Хэрвээ 12-р ангиа төгссөн сурагч бол Турк 15-17 насны ангийнхандаа үлгэр дуурайл болохуйц хичээл зүтгэл сургууль дээр гаргах шаардлагатай)
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх

Хөтөлбөрийн хуваарь

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Итали дахь амьдрал ямар байх вэ?

JPN59a-Be-A-Guest-Of-A-Japanese-Family

Итали хүмүүс, гэр бүл

Итали улс нь 60 сая орчим хүн амтай бөгөөд өөрсдийнхөө хүсэл эрмэлзэл, халуун дулаан байдал, хүчтэй гэр бүлийн холбоогоороо дэлхийд алдартай. Хоол идэх үедээ гэр бүлээрээ тойрч суугаад дотно харилцан яриа өрнүүлдэг нь гэр бүлийн үнэ цэнийг улам мэдрүүлдэг. Италийн амьдралын хэв маяг нь урлаг, түүх, чөлөөт цаг, ялгаатай байдлыг бүтээх болон эрч хүчтэй соёлыг тодотгодог билээ.

 

Direct-ALT

Итали сургууль

Итали улсад хичээлийн жил 9 сараас эхэлж 6 сард дуусдаг ба ихэнхдээ өглөөний 8 цагаас 13 цаг хүртэл хичээллэдэг байна. Италийн боловсролын систем нь баялаг түүх, соёлтойгоо салшгүй холбоотой байдаг. Өргөн хүрээний мэдлэгийг чухалчилж, соёл урлаг, хүмүүнлэгийн ухааны хичээлүүдийг мөн хичээллүүлдэг байна. Сурагчид урлагийн үзэсгэлэн болон хөгжмийн үзүүлбэрт оролцоно. 

 

conor-luddy-Pz3EHf-KJfc-unsplash-1

Итали хэл

Италийн албан ёсны хэл бол Итали хэл. Итали хэл нь баялаг түүхтэй романтик хэл юм. Мөн Итали бол бүс нутгийн аялга болох Сицили, Неополитан болон Венецийн гэр билээ. Энэхүү аялгууд улс орны бүс нутгийн олон янз байдал, соёлын өвийг харуулдаг. Манжарэ(Идэх), Кантарэ(Дуулах), Аморэ(Хайрлах) гэх гурван үг нь Итали улсыг илэрхийлэх гурван тулгуур гэгддэг билээ.

Screenshot 2022-11-25 031003

Өсвөр насныхан

Италийн өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ, найзуудтайгаа гарч эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцож өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд хамт олонтойгоо уулзах, дэлгүүр орох, театр орох, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.

conor-luddy-Pz3EHf-KJfc-unsplash-1

Итали хоол

Италийн хоол нь энгийн бөгөөд чанартай орц найрлагатайгаараа зөвхөн улсдаа төдийгүй дэлхий дахинд алдартай билээ. Бүс нутаг бүр өөрсдийн уламжлал, ёс заншил, орчноосоо үүдэн хоолны орц найрлага, жор нь янз бүр байдаг. Италичууд үндэснийхээ хоолоороо бахархдаг ба ихэвчлэн нийтээрээ зоог барьж, гэр бүл, хүрээллийнхэндээ цаг гаргадаг байна.

Japan

Монгол хүүхдүүд Италид

Монгол хүүхдүүд Италид очоод л шууд утга уран зохиол, урлаг, түүх болон Италийн амьдралын хэв маягт умбан, хост гэр бүлтэйгээ эелдэг, дотно харилцаа тогтоож, Итали соёлын халуун дулаахан байдлыг мэдэрдэг байна. Итали хоол, түүхийн эд өлгий газрууд болон урлаг соёлын эрдэнэсүүд хүүхдийн хувь хүний хөгжлийг дээшлүүлдэг билээ.

Япон улсын тухай дэлгэрэнгүй

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Японы намрын 1 сарын хөтөлбөрт 2019 онд оролцоод ирсэн оролцогч Б. Хүслэнгийн аяллын тэмдэглэлтэй танилцаж, японы хөтөлбөрийн үйл явц, бүтцийн тухай ерөнхий мэдээлэл аваад, мартагдашгүй дурсамжтай байсан хөтөлбөрийн туршлагатай нь танилцаарай!

Аяллын тэмдэглэлтэй танилцах

Оролцогчдын влог

Япон улс руу аялж байсан сурагчдын влог бичлэгүүдтэй танилцана уу!

Playlist дээрх бичлэгүүдийг үзэх

Подкаст анги тун удахгүй!