Америкт хагас жилийн сурагч солилцоо
Америк гэр бүлтэй болж, Америк ахлах сургуулийн сурагч шиг амьдарч орон орны дотно найзуудтай болоорой!
Бүртгэлийн системд нэвтрэхХөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс
- Онгоцны буудлаас тосох, хүргэх зардал
- Хост гэр бүл
- Байр
- Хоол
- Хост сургууль, анги хамт олон
- Сурагч бүрт оногдох AFS-ийн туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- 24/7 Яаралтай тусламж
Хөтөлбөрөөс олж авах зүйлс
- Нислэгийн тийз
- Визний хураамж
Шаардлага
| Нас, анги | 15-18 нас |
| Төрсөн огноо | 2009.05.11 – 2012.03.11 |
| Хэлний түвшин | ELTiS 1.0:220-оос дээш, ELTiS 2.0:689-аас дээш оноотой байх (Шалгалтыг AFS зохион байгуулна) |
| Сурлагын түвшин | Дунджаас дээш |
| Анхаарах зүйл | Өмнө нь АНУ руу J1 визээр (сурагч солилцооны виз) аялж байсан бол, эсвэл АНУ-ын иргэн бол өмнө нь зайлшгүй мэдэгдсэн байх шаардлагатай |
| Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх (хөтөлбөрийн хугацаа нь заасан товоос 1 сараар хойшилж эхлэх, төгсөх боломжтой) |
Хөтөлбөрийн хуваарь

Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Америкт очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр

Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Америк дахь амьдрал ямар байх вэ?

Америк хүмүүс, гэр бүл
АНУ нь холбооны улс бөгөөд 50 муж улс болон Колумбын тойргоос бүрддэг. Нийслэл хот Вашингтонд 638,5 мянган хүн оршин суудаг. АНУ-ын хамгийн том хот нь Нью-Йорк бөгөөд дүүргийн хамт 9 сая гаруй хүн оршин суудаг. Америкийн Нэгдсэн Улс нь технологийн хувьд хөгжсөн дэлхийн хамгийн том бөгөөд хүчирхэг эдийн засагтай орон юм.

Америк сургууль
Америкт хичээлийн жил нь 9 сараас 6 сар хүртэлх хооронд, өглөөний 8 цагаас 3 цаг хүртэл хичээллэх байдлаар явагдаж байдаг. Сургуулийн сурагчид тогтсон хөтөлбөрийн дагуу хичээллэж, хичээлийн дараа бусад ХГА-д оролцох боломжтой байдаг. Америкийн сурагчид хичээлийн жилийн хугацаанд бүжиг спортын тэмцээн, урлагийн үзлэг зэргийг зохион байгуулж сургуульдаа эерэг орчинг бүрдүүлж байдаг байна.

Америк хэл
Америк улсын гол зонхилох хэл бол Англи хэл юм. Англи хэлний уг үндэс нь Баруун Германаас гаралтай нь Америкийн бас нэг олон талын улс үндэстнээс бүрдэж буй чанарыг харуулах билээ. Улсын иргэд голцуу англи хэлээр ярих тул сурагч солилцоогоор явж буй сурагчид англи хэлээ сайжруулах боломжтой.

Өсвөр насныхан
Америк өсвөр насныхан гар утсаараа найзуудтайгаа чатлах, мессеж бичих зэргээр гэртээ амардаг бол амралтын өдрүүдээ ихэвчлэн хамтлагийн тоглолтонд явах, дэлгүүр хэсэх, кино үзэх зэргээр өнгөрүүлдэг. Тэд олон төрлийн спорт, урлагаар хичээллэж, өдөр тутам өөрсдийгөө хөгжүүлж байдаг.

Америк хоол
Америк хоол нь тахиа, гахай, үхэр, хонь зэрэг олон төрлийн махны өндөр хэрэглээгээрээ алдартай. Төмс, ногоон ногоо, амтат талх мэт нь хоолонд түлхүү ашиглагддаг.
Америкчууд бэлэн, түргэн хоолонд дуртай ба энэнд нь бургер, тахиа, хотдог, шарсан төмс зэрэг мөн орно.

Монгол хүүхдүүд Америкт
Америкт суралцаж буй монгол хүүхдүүд олон улс үндэстний соёлуудтай танилцаж, нэг хэсэг нь болохын зэрэгцээ хост гэр бүлтэйгээ дотно болдог. Хэдий боловсролын систем нэлээд ялгаатай ч гэсэн Америкийн боловсролын системд монгол хүүхдүүд асуудалгүй дасан зохицоод ирэх нь элбэг. Америкт сурснаараа сурагч нь илүү нээлттэй сэтгэлгээтэй болж, аливааг харах хүрээгээ өргөжүүлээд ирдэг байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram

