- 2022 онд энэхүү хөтөлбөрт Монголоос 1 сурагч оролцоно.
- Global Choice хөтөлбөрийн төрөлд шууд бүртгүүлэх боломжтой тул та дээрх онлайн анкетыг гүйцэтгэсний дараа 99786060 дугаарт холбогдож эсвэл мэссэж үлдээж сонирхлоо илэрхийлнэ үү.
- Global Choice хөтөлбөрийн төрөл нь тухайн муж доторх хүссэн хот, хүссэн сургуулиа сонгож суралцдаг хөтөлбөр бөгөөд хөтөлбөр дуусахад сургуулиасаа дүнгийн жагсаалт, диплом, төгсөлтийн гэрчилгээ, “Year Book” гэх мэт зүйлсийг гардан авах боломжтой.
- Канадын Онтарио мужид байрлана. Онтарио муж нь Канадын нийслэл хот Оттава, мөн хамгийн том хот Торонтог агуулдаг муж юм.
- Орон орноос 40 гадаад сурагчид тус хөтөлбөрт цуглаж, 1-2 өдрийн Ориентэйшн сургалт хийнэ.
- Сурагчид English Secondary Language курст элсэн Англи хэлээ сайжруулах боломжтой.
- Сургууль бүрт иж бүрэн олон улсын түвшний боловсролын тоног төхөөрөмж, мэргэжлийн хичээлүүд мөн спорт, урлагийн болоод бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх бүхий л төрлийн стимулациар бүрдсэн.
- Ихэнх сургуулийн анги танхимууд iPad, iMac болон Smart Boards-оор тоноглогдсон.
- Онтарио мужийн хувийн сургуулиудыг төгссөн сурагчид ихэнхдээ Хойд Америкийн Топ их дээд сургуулиудад тэнцэн суралцдаг.
- Сургуулиудын танилцуулгын материалыг энэхүү холбоосоор орж харна уу.
- Сайн дурын хүлээн авах айлд байрлана. Гэр бүлийг AFS-ийн хамт олон маш өндөр шалгуур, үзүүлэлтээр шигшиж сонгодог.
- Хөтөлбөрийн байршилд буй сургуулиудаас хүссэнийгээ сонгон суралцах боломжтой.
- Хөтөлбөрийн хугацаанд AFS-ийн ажилчид болон сайн дурынхан үргэлж сурагчтай холбоотой байж дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
- Хөтөлбөрийн төлбөрт сургалтын төлбөр, визний төлбөр, эрүүл мэндийн даатгал, өдөр тутмын байр хоол унааны мөнгө, AFS болон сургуулийн сургалтын материалууд багтсан. Сурагчаас хөтөлбөрийн хугацаанд өөр зардал гарахгүй.
- Хөтөлбөрт тэнцмэгц сурагчид хөтөлбөр эхэлтэл AFS-ийн бусад оролцогчид, сайн дурынхан болон төгсөгч нартай олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцоно.
- Хөтөлбөрийн төлбөрт эрүүл мэндийн даатгал, өдөр тутмын байр хоол унааны мөнгө, сургалтын материалууд багтсан учраас сурагчаас хөтөлбөрийн хугацаанд өөр зардал гарахгүй.
- 21-р зуунд хэрхэн идэвхтэй дэлхийн иргэн байх талаар төрөл бүрийн сургалт дээр суурилсан. Сургалтаас гадна өдөр бүр сонирхолтой, хөгжилтэй тоглоом тоглох үйл ажиллагаа хөтөлбөр бүрт багтсан.