Италийн соёлтой танилц

Газар дундын тэнгисийн сэтгэл татам орон болох Итали нь түүх, урлаг, сэтгэл хөдөлгөм байгалийн тогтцоороо баялаг билээ. Хайрын хот Венецээс авхуулаад Ромын эртний балгас хүртэл өнгөрсөн одоог холбосон өвөрмөц улс юм. Итали нь паста, пицца, желато зэрэг хосгүй амттай хоолнуудаас гадна гайхалтай урлаг, уран зургаараа дэлхийг байлдан дагуулдаг. Монгол хүүхдүүд Италид очоод л шууд утга уран зохиол, урлаг, түүх болон Италийн амьдралын хэв маягт умбан, хост гэр бүлтэйгээ эелдэг, дотно харилцаа тогтоож, Итали соёлын халуун дулаахан байдлыг мэдэрдэг байна. Италийн боловсролын систем нь бүтээлч байдал болон хүмүүнлэг байдалд тулгуурладаг нь  Монгол хүүхдүүдэд өөрсдийгөө нээн илрүүлэх боломжийг олгодог. Итали хоол, түүхийн эд өлгий газрууд болон урлаг соёлын эрдэнэсүүд хүүхдийн хувь хүний хөгжлийг дээшлүүлдэг билээ.

Итали дахь AFS салбар нь

 Улс хоорондын ялгааг дэмжин соёл солилцоны хөтөлбөрийг хэрэгжүүлэн хэдийн 17 жилийг хойноо үдсэн

Жил бүр гадаад орны 1000+ гаруй хүүхдүүдийг хүлээн авч 350 сурагчдаа бусад улсууд руу илгээдэг

Монголоос 10+ хүүхдүүдийг хүлээн авсан

Итали дахь амьдрал ямар байх вэ?

83880553_2923322251051489_3203467908239851520_n

Итали гэр бүл & Хамт олон

Итали улс нь 60 сая орчим хүн амтай бөгөөд өөрсдийнхөө хүсэл эрмэлзэл, халуун дулаан байдал, хүчтэй гэр бүлийн холбоогоороо дэлхийд алдартай. Хоол идэх үедээ гэр бүлээрээ тойрч суугаад дотно харилцан яриа өрнүүлдэг нь гэр бүлийн үнэ цэнийг улам мэдрүүлдэг.

aaron-burden-Xy-F5GptgR8-unsplash

Итали сургууль

Итали улсад хичээлийн жил 9 сараас эхэлж 6 сард дуусдаг. Сургуулиудын хичээлийн цаг бүс нутгаасаа хамаараад олон янз боловч, сурагчид ихэнхдээ өглөөний 8 цагаас 13 цаг хүртэл хичээллэдэг байна. Италийн боловсролын систем нь баялаг түүх, соёлтойгоо салшгүй холбоотой.

open-book-gc5893c733_1920 (1)

Итали хэл

Италийн албан ёсны хэл бол Итали хэл. Итали хэл нь баялаг түүхтэй романтик хэл юм. Мөн Итали бол бүс нутгийн аялга болох Сицили, Неополитан болон Венецийн гэр билээ. Энэхүү аялгууд улс орны бүс нутгийн олон янз байдал, соёлын өвийг харуулдаг.

04StMargarets

Өсвөр насныхан

Японы өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, анимэ үзэх, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.

pexels-trang-doan-769969

Итали хоол

Италийн хоол нь энгийн бөгөөд чанартай орц найрлагатайгаараа зөвхөн улсдаа төдийгүй дэлхий дахинд алдартай билээ. Бүс нутаг бүр өөрсдийн уламжлал, ёс заншил, орчноосоо үүдэн хоолны орц найрлага, жор нь янз бүр байдаг. Италичууд үндэснийхээ хоолоороо бахархдаг ба ихэвчлэн нийтээрээ зоог барьж, гэр бүл, хүрээллийнхэндээ цаг гаргадаг байна.

453345642_2825560714286932_4059477447069565975_n

Монгол хүүхдүүд Италид

Монгол хүүхдүүд Италид очоод л шууд утга уран зохиол, урлаг, түүх болон Италийн амьдралын хэв маягт умбан, хост гэр бүлтэйгээ эелдэг, дотно харилцаа тогтоож, Итали соёлын халуун дулаахан байдлыг мэдэрдэг байна. Итали хоол, түүхийн эд өлгий газрууд болон урлаг соёлын эрдэнэсүүд хүүхдийн хувь хүний хөгжлийг дээшлүүлдэг билээ.

Ану, 2 сарын хөтөлбөрийн оролцогч

“Аялал гэдэг хүнийг олон талаас нь хөгжүүлж, эмчилж, дэмждэг зүйл гэдгийг ойлгосон.”

1 жилийн хөтөлбрийн оролцогч
Мандуулын IG Takeover-ийг
доор дараад хараарай.

Итали-ийн AFS хөтөлбөрүүд