Өөртөө тохирсон сурагч солилцооны хөтөлбөрөө олоорой!

Хөтөлбөрөө сонгох:

  • Хойд Америк
  • Европ
  • Далайн Орнууд
  • Ази

AFS гэж юу вэ?

AFS соёл солилцооны хөтөлбөр нь шударга, энх тайван ертөнцийг
бий болгоход шаардлагатай мэдлэг, чадвартай иргэнийг
хөгжүүлэхэд туслах зорилготой
олон улсын сайн дурын, ашгийн бус ТББ бөгөөд

дэлхийн 70 гаруй оронд албан ёсны салбартай,
100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн
НЭР ХҮНДТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ, ОЛОН ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ
соёл солилцооны хөтөлбөр юм.

AFS-ийн Үнэт Зүйлс

Сурагч солилцооны хөтөлбөр соёл солилцоо гадаадад сурах 2020

Энх тайван, соёл хоорондын
ойлголцлын төлөө

Үндэстэн, соёлуудын үнэ цэнэ,
итгэлцлийн төлөө

Нэр төр, ялгаа, эв нэгдэл,
хүлээцтэй чанарын төлөө

Шинэ орчинд өөрийгөө нээж, идэвхтэй дэлхийн иргэн болоход тань AFS хөтөлнө

Та арван жилийн сурагч, их сургуулийн оюутан аль эсвэл ажлын талбарт дөнгөж гарсан ч бай бидэнд танд тохирох хөтөлбөр бий.

Сургуульд хамрагдах, шинэ хэл сурах, соёлын хөтөлбөрт явах болон гадаадад сайн дурын ажил хийхээс гадна багш, сурган хүмүүжүүлэгчийн сургалтад хамрагдах, багшийн солилцоо хийх зэрэг олон боломжууд байгаа шүү! 

AFS-ийг судлах

AFS хөтөлбөрт хамрагдсанаар...

Сурагч солилцооны хөтөлбөр соёл солилцоо 2020 найдвартай

AFS нь 70 гаруй жилийн турш
соёл хоорондыг холбосон ТУРШЛАГАТАЙ ба
дэлхий даяар 500,000 гаруй төгсгөгч
хамт олонтой байгууллагын хувьд залууст
ХАМГИЙН БОДИТ, ХҮРТЭЭМЖТЭЙгээр
гадаад улсад амьдран танилцах БОЛОМЖийг олгодог.

Олон улсад хэрэгжүүлдэг 150 гаруй хөтөлбөрийн нэгт
хамрагдаж ДЭЛХИЙН ИРГЭН болохыг
AFS-ийн хамт олон бид урьж байна.

AFS–н оролцогчид дэлхийд өрсөлдөх чадамж, хамтын ажиллагаа, харилцаа холбоо, шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх зэрэг олон чухал чадваруудыг хөгжүүлж чаддаг. Энэ нь тэднийг гадаад улс орнуудад сурч, ажиллаж амьдрах ирээдүйн сонголтод нь шийдвэрлэх нөлөө үзүүлдэг төдийгүй тэднийг өрсөлдөх чадвар өндөртэй болгон төлөвшүүлдэг.

Хүн бүрийн AFS-ийн аялал адилгүй.

Бид хүн бүхний сонирхол, зорилго, мөрөөдөлд чиглэсэн хөтөлбөрүүдийг 99 гаруй оронд цогцлон хэрэгжүүлдэг. Өөртөө бүх талаараа тохирсон сурагч солилцооны хөтөлбөрөө олоорой!

Вебсайт дээр байхгүй бол бидэнд хүсэлт гаргах ч боломжтой шүү!

Хөтөлбөрүүд

AFS Дэлхий дахинд

Төгсөгчид

Тэтгэлэг

Гадаадад сурсан сурагчид

Хамтрагч сургуулиуд

Сайн дурынхан

Хүлээн авах гэр бүлүүд

"Чаддаг зүйлтэй байхын гайхамшиг, чадахгүй байхын гутамшиг" гэдгийг сурч авсан

“Японд өнгөрүүлсэн хагас жилийн хугацаа нь миний амьдралын хамгийн дурсамжтай, жаргалтай бас гунигтай, инээдтэй, айдастай, амттай бас гашуун, үнэхээр есөн шид нь бүрдсэн цаг минут секунд бүр нь АХИН ОЛДОХГҮЙ нандин өдрүүд байлаа. Маш олон хүний итгэл найдвар, бахархал, хүндэтгэл, үнэт найз нөхөд, гайхамшигтай олон дурсамж, өөрийгөө олох боломжийг олгосон AFS-дээ үнэхээр их баярлалаа.”

-Д. Тэргэл, Японы хөтөлбөрт оролцсон AFSer

AFSers-тэй танилцах

AFS-т дадлагажаарай!

Дадлага хийснээр:

  • Дэлхийн иргэний зайлшгүй эзэмших шаардлагатай харилцааны болон мэргэжлийн ур чадваруудыг эзэмших 
  • Чөлөөт ажлын орчинд цахимаар болон багаар ажиллах (гэрээсээ ажиллах ч боломжтой)
  • Тодорхойлох захиа болон хөтөлбөрт хамрагдсан гэрчилгээ авах 
  • Ажлын байрны туршлага хуримтлуулах / Их сургуулийн дадлагын хүрээнд ажиллах 
  • Хувь хүний хөгжлийн чиглэлийн сургалтуудад хамрагдах болон мэргэжлийн зөвлөгөө авах 
  • Урт хугацаанд AFS-ийн хагас цагийн үндсэн ажилтан болох боломжтой
Дэлгэрэнгүй
E_2018_SDG_Poster_without_UN_emblem_Letter-US-1024×791

AFS is all about the SDGs!

Дэлхийн хэмжээнд хувь нэмрээ оруулаарай

AFS нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хувь нэмэр оруулах үүрэгтэй.

Зөвхөн гадаадад суралцдаг AFS хөтөлбөр бус, олон улсын хэмжээнд хэрэгжүүлдэг сайн дурын аянаараа бид дамжуулан хэрэгжүүлэх гэж байна.

Зорилтуудтай танилцах