Таны AFS-ийн аялал эндээс эхэлж байна

Би хэрхэн AFSer болох вэ?

STEP1

Хөтөлбөрөө олоод, бүртгүүлээрэй

Манай хөтөлбөр бүрийг сайтар судалж үзээрэй. Бүртгүүлж байхдаа шаардлага хангасан эсэхээ шалгаж, бүх хэрэгтэй мэдээллээ дахин дахин нягтлаад БҮРТГҮҮЛЭХ товчийг дараарай. Ойлгохгүй зүйл гарвал шууд бидэн рүү хандахаа мартваа!

Хөтөлбөрт бүртгүүлье!

STEP2_VOL

Та шалгаруулалтандаа тэнцсэн байна!

Ярилцлагандаа амжилттай оролцож, бүх материалаа үнэн зөв гүйцэтгэн, хариуцлагатайгаар цагт нь хураалгаад, бусад сурагчдаас идэвх чармайлт, зан чанараараа ялгаран тодорсон байна.

Бүртгүүлсэн сурагч бүр AFS-т тэнцээд байдаггүй, хөтөлбөрт тэнцсэн танд баяр хүргэе! Одоо таны AFS-ийн аялал ийнхүү эхэлж байна!

STEP3

AFS Orientation-дээ оролцоорой

AFS-ийн хамт олон бид таны хөтөлбөрийг хамгийн мартагдашгүй, үр өгөөжтэй амьдралын туршлага болгохын тулд хөтөлбөр эхэлтэл тань олон төрлийн өөрийгөө нээн хөгжүүлэх сургалт, воркшоп болон арга хэмжээнүүд зохион байгуулдаг байгаа. Бүгдэд нь оролцоод хөтөлбөр эхлэхээсээ өмнө өөрийгөө сайтар хурцлаарай!

STEP4_ST

Онгоцондоо суугаад, дэлхий ертөнцтэй танилцах цаг ирлээ

Бүх бэлтгэл базаагдлаа.

AFS-ийн хамт олон бид бүгд таны хөтөлбөрийг хамгийн гайхалтай, адал явдалтай, сургамж ихтэй соёл солилцооны туршлага болгож туслахад бэлэн байна. Харин та бэлэн үү?

Asia-KAKEHASHI-Project-Memo-1

Asia Kakehashi Project 2022

Asia Kakehashi Хөтөлбөр

Япон улсын Засгийн газрын санаачилгатай “Азийн Гүүр” хөтөлбөр нь Монбүшогийн (Боловсролын яамны) 100%-ийн тэтгэлэгтэй соёл солилцооны хагас жилийн хөтөлбөр юм.

2022 онд Монголоос 5 дахь жилдээ 9 манлайлагч сурагчийг сонгон шалгаруулна.

Монгол улсаас 2018 онд 4, 2019 онд 10, 2020 онд 9, 2021 онд 9 сурагчийг бид амжилттай илгээж сурагчид маань хөтөлбөртөө амжилттай оролцож байгаа болно. 5 дахь жилийн 2022 оны хөтөлбөрт нийт мөн 9 тооны сурагчдыг хүлээн авах болсон тул бид өргөн хүрээнд сонгон шалгаруулалт явуулж байна.

Дэлгэрэнгүй

Programs

Хөтөлбөрөө сонгох:

  • Хойд Америк
  • Европ
  • Далайн Орнууд
  • Ази

"Хүн бүрт олдох боломжтой ч, нөгөө талаараа хүн бүрт олдоод байдаггүй боломж"

“Хэл сурах, соёлд суралцах, сайхан дурсамж бүтээх, шинэ туршлага хуримтлуулах, олон найзтай болох гээд бүх зүйл энэ хөтөлбөрт багтдаг. Хэрвээ энэ хөтөлбөрөөр явахыг сонирхож байгаа сурагчид байвал шууд л зориглоод яваад үзээрэй, чамайг яг өөрийнхөө хүүхэд шигээ хайрлах гэр бүл хүлээж байдаг юм шүү гэж хэлмээр байна.
Намайг бүх талаар минь өөрчилсөн гайхалтай туршлага байлаа.”

-Э. Энхтунгалаг, Италийн хөтөлбөрт оролцсон AFSer

Түгээмэл Асуулт Хариулт унших

Соёл солилцоо

Төрөл: Соёл солилцоо

AFS-ийн 99 гаруй орноос сонгон богино болон урт хугацаагаар соёл солилцооны хөтөлбөрт хамрагдангаа тухайн улсын соёл, онцлог, ард иргэдтэй танилцах хөтөлбөр. Мөн давхар сургуулиудтай танилцаж тухайн орныхоо жирийн нэгэн ахлах ангийн сурагч болж үзэнгээ хэлний чадвараа хэд дахин ахиулна.

Хэлний сургалт

Төрөл: Хэлний сургалт

Дэлхийд гадаад хэлээрээ тэргүүлэх улс орнуудад Англи болон Япон хэлний түвшинг сайжруулах цогц соёл солилцоо болон гадаад хэлний сургалт хосолсон 2 долоо хоногоос 1 сарын хугацааны хөтөлбөрийг санал болгож байна.

Global Prep

Төрөл: Global Prep

Төрөл бүрийн сэдэвчилсэн, академик боловсрол олгох зорилготой сурагчдын дэлхийн иргэний боловсрол, глобал чадварыг дээшлүүлэхэд зориулсан богино хугацааны сургалттай зуны хөтөлбөр юм.

Global Choice

Төрөл: Global Choice

Улсаа сонго! Хотоо сонго! Сургуулиа сонго! Монгол дахь хичээлээсээ чөлөө авахгүйгээр, жил алдалгүйгээр сурлагаа үргэлжлүүлэх хамгийн цогц шийдлийг танилцуулж байна. Тухайн улсдаа жирийн нэгэн сайн дурын айлд амьдарч, гадаадад бие даан амьдрах чадвараа хөгжүүлээрэй.
Хүссэн дэлхийн топ их сургуульдаа тэнцэх боломж!

blue tshirt

AFS хөтөлбөрт оролцох зөвшөөрлөө аав ээжээсээ аваарай!

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

AFS Монголд

1991 оноос хойш Монголд хэрэгжиж буй AFS хөтөлбөр нь өдгөө 250 гаруй оролцогчтой болсон байна. Бидэнтэй нэгдээрэй!

Онцлох AFSers

Дэлхийн Иргэний Онлайн Сургалт

Нью-Йорк дахь Төв Оффисоос нэгдсэн байдлаар зохион байгуулдаг ”Global You Adventurer” онлайн сургалтад тэтгэлэгтэйгээр суралцах боломж нээгдлээ!

4 долоо хоногийн турш үргэлжлэх тус онлайн сургалтаар дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан орон орны хүүхэд залуучуудтай дотносон, сурагчид өнөө үед дэлхийд тулгамдаж буй асуудал, шийдлийн тухай мэдлэгээ тэлэх, санал солилцох боломж олгодгоороо тус хөтөлбөр маань онцлог болно.

Бүртгүүлье!